Эхлэл - Ярилцлага - Эрүүл мэнд боловсрол
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 2 сарын 29

“Бүдүүн гэдэсний усан эмчилгээ” нь хүний биеийг бүхэлд нь цэвэрлэдэг

-Өтгөн хаталтын эсрэг эм нь өөрөө уг өвчний гол шалтгаан болдог-

“Гранд спа” төвийн дотрын их эмч Д.Балжиннямтай ярилцлаа.

-Манайхныг буруу хооллодог хэмээн хоол судлаачид шүүмжилдэг. Үнэндээ ч амьдралын хэв маяг, баталгаагүй хүнс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа ходоод, гэдэсний өвчлөл нэмэгдэж байна. Тэгэхээр хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд яах ёстой юм бол оо?


- Хоол боловсруулах системийн үндсэн зарчим нь хоол аманд ороод, шүдээр зажлагдан, шүлсний булчирхайгаар зөөллөлт хийгдсэний дараа улаан хоолойгоор дамжин ходоодонд орно. Ходоодонд хагас боловсрогдоод нарийн гэдэсний салбангуудад химийн элемент болтлоо боловсрогдож байдаг. Тухайлбал, нүүрс ус, өөх тос, уураг гээд химийн элемент болсны дараагаар нарийн гэдэсний ханаар дамжин цусны судсуудад шимэгдэн, хүний биед хоол тэжээлийн энерги болж шингэнэ. Уг үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн нь бүдүүн гэдсэнд хуралдаж, энэ нь цаашаа 24-48 цагийн дотор ялгадас болон гадагшилдаг юм. Бүдүүн гэдэс нь хүний биеийг цэвэршүүлэх, эд эсийг цэвэр бодисын солилцоогоор хангах, ус тосны солилцоог тогтворжуулах үүрэгтэй эрхтэн. Тэгэхээр энэ үйл ажиллагаа алдагдахаар цөс, ходоод, элэг, нойр булчирхай зэрэг бусад дотор эрхтэн системийн үрэвсэлт өвчний үндэс суурь нь болдог.

-Нэгэнт өвчилсөн хүмүүс ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ. Танайд энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ байгаа юу?

-Бүдүүн гэдэс 1.5–2 метрийн урттай ба мухраас нь төгсгөл хүртэлх булцуу, түүний хөндийд буй үлдэгдэл өтгөн, шимэгч хорхой, бохирдол гээд бүхнийг сайтар цэвэрлэж байх шаардлагатай. Бүдүүн гэдсийг аппаратны тусламжтайгаар цэвэрлэж, дээр дурдсан өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой.

 “Гранд Спа төв” нь Канад улсын AQUA 2000 аппаратаар бүдүүн гэдэсний усан эмчилгээг хийж байна. Уг аппарат нь крантны цэвэр усыг зургаа дахин шүүж, хүн тус бүрт нэг удаагийн хэрэгслийг ашиглан, тохирох даралт, температураар 30-40 минут цэвэрлэдэг механизмтай.   “Бүдүүн гэдэсний усан эмчилгээ”-ний ач холбогдол нь бүдүүн гэдэснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэж, гэдэсний хэвийн бичил орчныг сэргээснээр аарцагны цусан хангамж сайжирч ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурыг арилгана.

-Өөр ямар төрлийн өвчинд уг аппаратыг ашигладаг вэ?

-Бүдүүн гэдэс цэвэрлэх уг аппарат нь дан ганц бүдүүн гэдэс цэвэрлэх бус бусад олон төрлийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгдэнэ. Үүнд, архаг өтгөн хаталт, архаг суулгалт, төрөл бүрийн архаг хордлого, арьсны харшилт өвчнүүд, бодисын солилцооны өвчнүүд, батгашилт, мөн халдвар болон харшлын шалтгаантай экземүүд, бөөрний үрэвсэл, чулуугүй цөсний үрэвсэл, цөсний зогсонгишил, нугаралт, бамбайн булчирхайн хордлого, хэт таргалалт зэрэгт уг аппарат нь эерэг үр дүн үзүүлдэг. Түүнчлэн эрчүүдэд түрүү булчирхай үрэвсэл болон хоргүй хавдрын үед, харин эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний үрэвсэл, дөрвөн сар хүртэлх жирэмсэн болон төрсний дараа бүдүүн гэдсээ цэвэрлүүлж болно.

-Ямар өвчлөлийн үед уг аппаратанд орж болохгүй вэ?

- Уг аппарат нь биеийг бүхэлд нь цэвэрлэж байгаа учраас заавал дотрын эмчид хандах шаардлагатай. Зүрх судасны өвчтэй, зүрхний хэм алдагдалтай, уушгины архаг дутагдал, хэт өндөр даралттай, зүрхний шигдээстэй хүнд тохирохгүй. Түүнчлэн цөсний чулуу, нойр булчирхайн хурц үрэвсэл, төрөл бүрийн хортой хавдрууд, ходоод, бүдүүн гэдэсний шарх зэрэг өвчлөлийн үед уг аппаратанд орж болохгүй.  

Бүдүүн гэдсийг цэвэрлэснээр ямар ач холбогдолтой вэ. Үр дүн нь хэрхэн илэрдэг юм бол?

- Хамгийн гол нь биеийн бүх эд эсэд хүрч, түүнийг бохирдлоос бүрэн цэвэрлэж байгаа юм. Биеийг хоргүйжүүлнэ, бодисын солилцоог сайжруулна, дархлааны системийг тэнцвэржүүлнэ, эд эрхтний рефлексийг идэвхжүүлнэ. Элдэв хордлого, халдвараас урьдчилан сэргийлж хамгаална гээд ач холбогдол их. Гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, хөгшин хүнийг залуужуулна, эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна.

-Цэвэрлүүлсний дараа хоол ундандаа зохицуулалт хийх шаардлагатай юу?


- Бодисын солилцооны өөрчлөлттэй, тарган, турах шаардлагатай хүмүүст тусгай зөвлөгөө өгдөг. Харин бусад тохиолдолд цэвэрлэсний дараагаар 3-4 хоногтоо хөнгөн, шөлтэй хоол идэх шаардлагатай. Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй. Ингээд 3-4 хоногийн дараа гэдэсний хэвийн үйл ажиллагаа жигдэрнэ. Түүнээс бус элдэв гаж нөлөө байхгүй, биед зовиургүй.  

-Архаг өтгөн хаталттай хүн уг курс эмчилгээнд орсноор цаашид өтгөн нь хэвийн, тогтмол гарах боломжтой юу?

- Ямар нэг үрэвсэлт өвчингүй тохиолдолд эмчлэгддэг. Өтгөн нь хатахгүй болох тохиолдол байна. Гурван жилийн хугацаанд эм уугаад биеэ дасал болгосон хүн курс эмчилгээнд ороод эмчлэгдсэн явдал ч бий.

-Өтгөн хаталтын гол шалтгаан нь юу вэ. Бидний хэрэглэж буй хоол хүнстэй л холбоотой юу?

-Өтгөн хаталт нь маш олон шалтгаантай. Үрэвсэлт өвчнүүдээс үүдэлтэй байж болно. Мөн мэдрэлийн хэт ядаргаа ч өтгөн хаталтанд нөлөөлдөг. Түүнчлэн бодисын солилцооны хямрал, хоол боловсруулах ажиллагаатай холбоотой. Энэ нь шингэн зүйл бага хэрэглэх, ислэг багатай хоол хэрэглэх үед өтгөн хатна. Өтгөн удаан хугацаанд хатвал бодисын солилцооны үйл ажиллагаа удааширч, хүний бие бүхэлдээ хорддог. Тэгэхээр бүдүүн гэдэс цэвэрлэх уг аппаратанд орсноор хүний биеийг бүхэлд нь цэвэрлэх зорилготой юм.

-Эмийн сангуудад янз бүрийн туулга, цэвэрлэх эм худалдаалагддаг. Эдгээр эмийн чанарын баталгаа нь хэр байдаг юм бол. Мөн тухайн хүнд сөргөөр нөлөөлөх зүйл гардаг уу?

- Сүүлийн жилүүдэд өтгөн хаталт их болсон. Өтгөн нь хатаад 3-7, заримдаа 10 хонож байна гээд л эмчид ханддаг. Өтгөн хаталтын эсрэг эм нь өөрөө өтгөн хаталтын гол шалтгаан нь болдог. Учир нь энэ төрлийн эмүүдийг тогтмол уувал бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдан, бие махбодь эмэнд дасал болдог. Түүнчлэн эм нь элгээр дамжин хоргүйжиж, бөөрөөр ялгардаг тул давхар элэг, бөөрөө хордуулах аюултай юм.
 
-Та бид хоёрын яриаг уншаад тантай, танай эмнэлэгтэй холбогдох хүсэлтэй уншигчид байгаа байх?

- Манай төв нь Баянзүрх дүүргийн I хороо, Токиогийн гудамж,  наймдугаар байр, PALAZZO төвийн гурван давхарт 301 тоотод байрладаг.

Мөн 11450202 , 99098853, 99065103 утсаар холбоо барьж болно.

-Эрүүл мэндэд тустай зөвлөмж, зөвлөгөө өгсөн танд баярлалаа.


- Баярлалаа.


Г.Долгорсүрэн






Мэдээний линк: http://review.time.mn/content/7905.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...